Наймдугаар сарын 30-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА08.30 цагт "Туушин" зочид буудалд Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын гишүүдтэй уулзана.
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
11.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал болно.
11.00 цагт Улаанбаатар Төмөр Замын "Баганат" танхимд “Ази, Европ тивд нэвтрэх үүд хаалга ба агаараар, тэнгисээр, газраар холбогдоё” сэдвийн хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын нутгаар аялж байгаа АСЕМ-ын гишүүн 51 орны 18-30 насны залуу эрдэмтэн, судлаач, оюутнуудыг хүлээн авч уулзана.
12.00 цагт МҮЭХ-нд ГОК-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос НӨАТ, ХХОАТ, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Төрийн ордны хүндэтгэлийн танхимд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Рио 2016" олимпоос медаль хүртсэн хоёр тамирчинтай уулзана.
14.00 цагт Рамада зочид буудалд Мэдээллийн технологийн үндэсний парк Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл хамтран “Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна.