MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Хүүхдийн орны ачаалал 80 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-01-02 12:23:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Томуугийн өвчлөлийн 45 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байгааг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа.


Тэрбээр, Түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Хүүхдийн эмчилгээнд 1222 ор ашиглаж байгаагаас 985 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 80 хувьтай байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 102 хүн яаралтай тусламжаар ирж, хэвтэн эмчлүүлсэн” гэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд коронавирус болон томуугийн хариу арга хэмжээний бэлэн байдлын эмчилгээний гурван сарын нөөцтэйг танилцуулав.

Связанные новости