Наймдугаар сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-08-29 09:11:26

09.00 цагт Хил Хамгаалах Ерөнхий газарт Риогийн олимпоос медаль хүртсэн ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.

10.00 цагт Төрийн ордны "Их Эзэн Чингис" хааны танхимд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах болсон талаар хүний эрхийн байгууллагууд, сэтгүүлчидтэй нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.

10.30 цагт Дашчойлин хийд Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдрийг тохиолдуулан цөмийн зэвсгийн туршилтын хохирогчдыг эргэн дурсаж, 1 минут дуугуй зогсож, лам хуваргууд ном айлдана.

11.00 цагт “Yндэсний мэдээллийн төв”-д БЗД-ийн ардчилсан намын ахмад гишүүд санаачлан "Эрүүл ардчилал хөдөлгөөн" байгуулсан талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал болно.

11.30 цагт “Yндэсний мэдээллийн төв”-д Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооноос "Уурхайн хаалт 2016" хурлын талаар мэдээлэл хийнэ.

Связанные новости