Японы Гадаад хэргийн сайд Хятадад айлчлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-12-15 13:10:28

ТОКИО. /Nippon/. Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзахаар энэ сарын сүүлээр Бээжинд айлчлахаар төлөвлөж байна гэж дипломат эх сурвалжууд лхагва гарагт мэдээлжээ.


Японы Гадаад хэргийн сайдын 2019 оны 12 дугаар сараас хойш Хятадад хийх анхны айлчлал энэ болно.


Өнгөрсөн сард Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Тайландад сүүлийн гурван жил орчмын хугацаанд анх удаа нүүр тулан уулзах үеэрээ нягт харилцаа холбоогоо хадгалан бэхжүүлэхээр тохиролцсоноос гадна Х.Ёшимасагийн айлчлалыг зохион байгуулах талаар хэлэлцсэн юм.


Х.Ёшимаса Ван Итэй уулзах үеэрээ Япон-Хятадын “бүтээлч, тогтвортой” харилцааг хөгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх талаар, мөн Тайванийн эргэн тойрны нөхцөл байдал болон Зүүн Хятадын тэнгист Бээжингийн үйл ажиллагаа тэлж байгаа талаар хэлэлцэх төлөвтэй байна. 

Связанные новости