Ираныг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссоос хасаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-12-14 13:55:59

НЬЮ-ЙОРК. /Reuters/. Иран улсыг эмэгтэйчүүд, охидын эрхэнд харш бодлого явуулсан хэмээн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссоос лхагва гарагт хасаж магадгүй байгаа хэдий ч ч хэд хэдэн орон санал өгөхөөс түдгэлзэх төлөвтэй байна гэж дипломатчид мэдээлжээ.


Нийт 54 гишүүнтэй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл Ираныг Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссоос 2022-2026 он хүртэл бүрэн эрхийн үлдсэн хугацаанд нь хасах АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг батлах эсэх талаарх санал хураалтыг өнөөдөр явуулах ажээ.


Харин Иран тэргүүтэй 18 улс орон даваа гарагт Эдийн засаг, нийгмийн зөвлөлд хаяглан илгээсэн захидалдаа уг санал хураалт нь “өөр өөр соёл, зан заншил, уламжлалтай гишүүн орнуудыг ийм байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахад саад тотгор болох таагүй жишгийг бий болгоно” хэмээн тэмдэглэсэн байна. 

Связанные новости