Монгол болон АНЭУ-тай чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-10-28 14:25:49

БАКУ. /TASS/. ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмирт Улстай /АНЭУ/ чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг судалж байна. 


Энэ тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников Баку хотноо болсон Верона Евразийн эдийн засгийн XV чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.


“Египет, Индонез, Энэтхэг улсуудтай чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээ хийж байна. Ийм механизмыг Монгол, АНЭУ-тай бий болгох хэтийн төлөвийг судалж байна" гэж тэрбээр хэлсэн байна.


Армени, Беларусь, Казахстан, Киргиз болон ОХУ-ыг эгнээндээ нэгтгэдэг Евразийн эдийн засгийн холбоо нь чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээг Вьетнам, Сингапуртай,  мөн Иран улстай түр гэрээ байгуулжээ.

Связанные новости