“Pfizer” шинэчилсэн вакцинаа Японд бага насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлт гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /NHK/. АНУ-ын эм үйлдвэрлэгч “Pfizer” компани коронавирусний шинэчилсэн вакцинаа
5-11 хүртэлх насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг Японы Эрүүл мэндийн
яамнаас хүсжээ.
“Pfizer” энэхүү
хүсэлтээ пүрэв гарагт гаргасан байна. Энэхүү вакцин нь коронавирусний өмнөх
омгуудаас гадна “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбарын эсрэг үр дүнтэй байна.
Матрицын РНХ-д суурилсан вакцинууд нь хүний биед өргөст уургуудыг үүсгэж, дархлааны
хариу урвалыг бий болгодог. “Японд BA.5” дэд хувилбарт зориулсан вакцинд одоогоор
12 болон түүнээс дээш насныхан хамрагдаж байгаа юм.
Лхагва гарагт АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ тус компанийн коронавирусний шинэчилсэн вакциныг 5-аас дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ.
Б.Сарангоо