Жон Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудалд буун дуу гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-15 13:13:26

НЬЮ-ЙОРК. /Sputnik/. АНУ-ын Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд хэд хэдэн удаа буун дуу гарсны улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар ням гарагийн орой тус нисэх онгоцны буудлын нэг болон хоёрдугаар терминалд гурван удаа буун дуу гарчээ.

Цагдаа нар хэргийн газраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, сэжигтнийг хайж байна.

Хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл байхгүй байна.

Энэ хэргийн улмаас тус нисэх онгоцны буудал бүх нислэгээ цуцалжээ.

“Нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. Ирж буй бүх нисэх онгоцыг өөр нисэх буудлуудад газардуулж байна” гэж цагдаа нар мэдэгдэв.

Г.Доржханд

Связанные новости