Германд хэрэглэгчдийн итгэл түүхэн доод түвшинд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН. /DW/.
Эрчим хүчний хямрал, инфляцын өсөлт
нь Германы хэрэглэгчдийн итгэлийг түүхэн доод үзүүлэлтэд хүргэсэн талаар “GfK” судалгааны фирм баасан гарагт мэдээлжээ.
Тус фирмийн судалгаагаар
тогтоосноор, долоодугаар сард 5.6 байсан хэрэглэгчдийн итгэлийн түвшин -36.5-д хүрч
буурсан байна. Германы 2000 хэрэглэгчийн дунд явуулсан санал асуулгад
тулгуурлан гаргасан энэ үзүүлэлт нь 1991 оноос эмхэтгэн судалж эхэлснээс хойших хамгийн сул түвшин
болжээ.
“Энэ сард
хэрэглэгчдийн хуримтлалтай болох хүсэл эрмэлзэл огцом нэмэгдсэн нь тэдний сэтгэл
ханамж үргэлжлэн буурсаар байгааг харуулж, түүхэн дэх хамгийн бага түвшинд дахин хүрсэн” гэж “GfK” фирмийн судлаач Рольф Бюркль мэдээлжээ. Түүний
ярьснаар, германчууд энэ өвөл эрчим хүчний төлбөр огцом нэмэгдэж магадгүйг харгалзан
хуримтлал үүсгэх болжээ.