Ши Жиньпин: ХКН-ын XX их хурал Хятад улсын ирэх 5 жилийн гол зорилтуудыг тодорхойлно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /CGTN/. Энэ оны хоёрдугаар хагаст болох Хятадын Коммунист Намын (ХКН-ын) 20 дугаар их хурлаар XXI зууны дунд үе хүртэлх Хятадын хоёр үе шат бүхий хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ахиулж, ирэх таван жилд хэрэгжүүлэх стратегийн зорилтуудыг тодорхойлно гэж тус улсын дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин мэдэгджээ.
ХКН-ын 20 дугаар их хурлын бэлтгэл ажлын хүрээнд энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт Бээжин хотноо болсон мужууд болон яамдын удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөний үеэр Ши Жиньпин ийн мэдэгдсэн байна.
ХКН нь 2020 оноос энэ зууны дунд үе хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх хоёр үе шат бүхий хөгжлийн төлөвлөгөөг 2017 оны 10 дугаар сард болсон 19 дүгээр их хурлынхаа үеэр гаргасан ажээ.