Европт хийн үнэ мянган шоо метр нь 2300 ам.доллар давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Лхагва гаргийн арилжааны явцад Европт хийн үнэ гуравдугаар сарын 8-наас хойш анх удаа мянган шоо метр нь 2300 ам.доллар давжээ.
Нидерландын TTF бирж дээр наймдугаар сарын фьючерс үнэ мянган шоо метр нь 2307 ам.долларт хүрч, 10 гаруй хувиар өссөн байна.
Хийн үнэ ийнхүү өссөн нь "Умардын урсгал” хоолойгоор Европт нийлүүлэх хийн хэмжээ буурч байгаа тухай “Газпром” компанийн мэдэгдэлтэй холбоотой юм.
Их засвар хийхээс өмнө засварын ажил хоорондын хугацаа дууссантай холбогдуулан "Портовая" шахах станцын өөр нэг хийн турбин хөдөлгүүрийг зогсоож байгаагаа “Газпром” даваа гарагт мэдэгджээ. Ингэснээр долоодугаар сарын 27-ноос “Умардын урсгал” хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээ хүчин чадлынх нь 20 хувиар буюу одоогийн хоногт 67 сая шоо метрээс 33 сая шоо метр болж буурах юм.