Элчин сайд Ш.Одонбаатар Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-29 18:17:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн дэд сайд Халид Файсал Аль-Сахлитэй энэ сарын 27-нд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг өргөн барив.


Уулзалтын үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Дэд сайд Халид Файсал Аль-Сахли Элчин сайдад ажлын амжилт хүсэж, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдын үүрэг оролцоо чухлыг онцлон тэмдэглэж, цаашид Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яамнаас бүхий л талаар дэмжихээ илэрхийлэв.


Мөн уулзалтын дараа тус улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын Ерөнхий захирал Файсал Аль-Амуди-тай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг боломжит салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Связанные новости