Касым-Жомарт Токаев Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-15 08:34:40

НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулдаг олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ. 


"Зургаадугаар сарын 17-нд Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 25 дахь чуулга уулзалтад оролцоно. Төрийн тэргүүн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ" гэж мэдээлэлд дурдсан байна.


Росконгрессын сангаас зохион байгуулдаг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт зургаадугаар сарын 15-18-ны хооронд болно. Энэ жилийн чуулга уулзалт “Шинэ ертөнц - шинэ боломжууд” уриан дор зохион байгуулагдана. 


Связанные новости