Японы эзэн хаан ард иргэддээ хандан үг хэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /ВВС/. Японы эзэн хаан Акихито ард түмэндээ хандан телевизээр үг хэлнэ.
Эзэн хаан Акихито ирэх жилүүдэд хаан ширээгээ шилжүүлэн өгнө гэж Японы “NHK” телевиз өнгөрсөн сард мэдээлсэн. Хэрвээ эзэн хаан Акихито хаан ширээгээ шилжүүлэн өгвөл энэ нь Японы орчин үеийн түүхэнд тохиолдоогүй үйл явдал болох юм.
Тэрбээр өмнө нь ганцхан удаа ард иргэддээ хандан үг хэлж байсан бөгөөд энэ нь 2011 онд болсон газар хөдлөлт, цунами болсны дараа байсан юм.
Өдгөө 82 настай түүний урьдчилан бэлтгэсэн илгээлтийг Японы цагаар 15:00-д олон нийтэд хүргэх ажээ.
“NHK” телевизийн мэдээлснээр, эзэн хаан зүрхний мэс засалд орж, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байжээ. Тэрбээр угсаа залгамжлах хунтайж Нарухито болон эхнэртээ өөрийн ажил үүргээ хүлээлгэн өгөх хүсэлтэй байна.
Японы хуульд эзэн хаан суудлаасаа буух тухай хууль ёсны зүйл заалт байдаггүй байна. Тиймээс үүнтэй холбогдуулан хуульд нэмэлт өөрчлөлт оруулж магадгүй юм. Үндсэн хуульд зааснаар Японы эзэн хаан улс төрийн эрх мэдэл байдаггүй байна.
Д.Нямтулга