Наймдугаар сарын 08-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-08-08 09:18:40

08.30 цагт "Азийн шороон шуурганы үүсэл, тархац, орчны өөрчлөлт сэдэвт" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Пума зочид буудалд болно.

10.00 цагт БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд 2016 оны Залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт болно

11.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд Олон улсын Монголч эрдэмтдийн XI их хурлын талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт ШШГЕГ-т Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА), ШШГЕГ хооронд Төмрийн цех байгуулах төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно.

12.00 цагт МҮЭХ-нд иргэдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын тулгамдсан, хүлээгдэж буй асуудлаар Засгийн газарт санал хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ.

Связанные новости