НҮБ-д суугаа Элчин сайд В.Энхболд Монголын бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-06 15:57:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд АНУ-ын Нью-Йорк хотод болж буй олон улсын франчайзингийн үзэсгэлэнд оролцож буй Монголын бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр, АНУ-тай бизнес эрхлэх боломжуудын талаар санал солилцож, цаашид хамтран ажиллаж бизнест нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.




Олон улсын франчайзингийн үзэсгэлэнд манай улсаас 30 дах удаагийн бизнес групп зохион байгуулан оролцлоо. Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ-ын бизнес эрхлэгчдээс гадна олон улсын франчайз брэндүүд цугласнаараа онцлог болж, франчайзын шилдэг экспертүүд сургалт, семинар зохион байгуулан өргөн цар хүрээтэй зохион байгуулжээ.

Монгол Улсаас энэ удаагийн группт БСБ сервис, Синержи групп, Ухаа сар, Петровис ойл, Симатай промошн, Ландекс ложистикс, Эгүлэн пос” зэрэг компанийн төлөөлөл оролцлоо. 






Связанные новости