С.Лавровын айлчлал цуцлагдсантай холбогдуулан Сербийн Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үг хэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕЛГРАД. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Белградад хийх айлчлал цуцлагдсантай холбогдуулан Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ард түмэндээ хандаж үг хэлнэ гэж тус улсын Үндэсний телевиз ням гарагт мэдээлжээ.
Тус телевизээр мэдээлснээр, Сербийн Ерөнхийлөгч даваа гаргийн оройн мэдээгээр ард түмэндээ хандаж үг хэлнэ.
Оросын дипломат байгууллагын тэргүүн энэ сарын 6-7-нд Сербид айлчлахаар товлосон байсан боловч Болгар, Умард Македон, Монтенегро улсууд С.Лавровын нисэх онгоцонд агаарын орон зайгаа хаасан тухай Сербийн "Вечерне Новости" сонин эх сурвалжаасаа эш татан ням гарагт мэдээлсэн байна. Энэ мэдээллийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова нотолжээ.
С.Лавров айлчлалынхаа үеэр Сербийн Ерөнхийлөгчтэй уулзаж, тус улсын Гадаад хэргийн сайд, Үндэсний ассамблейн дарга, тэргүүн хамба нартай хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байжээ. Мария Захаровагийн мэдээлснээр, талууд хоёр талын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, Балканы бүс нутгийн байдал, түүнчлэн олон улсын тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцохоор төлөвлөж байсан байна.