ЕХ Оросын эсрэг зургаа дахь багц хориг арга хэмжээг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-03 17:25:39

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл Украины байдалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг авах зургаа дахь багц хориг арга хэмжээг эцэслэн баталлаа гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ.


Шинэ багц хориг арга хэмжээнд ЕХ-ны орнууд ОХУ-ын газрын тосны импортоос зургаан сарын дотор, газрын тосны бүтээгдэхүүний импортоос найман сарын дотор татгалзах, мөн ОХУ-аас далайгаар нийлүүлдэг газрын тосноос үе шаттайгаар татгалзахаар тусгажээ. Харин хоолойгоор нийлүүлдэг газрын тосыг хоригт оруулаагүй байна. Үүнээс гадна, Оросын телевизийн "Россия-24", "РТР-Планета", "ТВ-Центр" сувгуудыг Европт нэвтрүүлэхийг хориглох, Сбербанк, Россельхозбанк, Москвагийн зээлийн банк болон Беларусийн Сэргээн босголт, хөгжлийн банкийг SWIFT-ээс хасах, Оросын компаниудад зөвлөх, аудит, PR үйлчилгээ үзүүлэхийг хориглох, үүлэн үйлчилгээнд нэвтрэх эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ багтжээ. Оросоос далайгаар нийлүүлдэг газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнд тавьсан хоригоос Болгар, Хорват улсуудыг түр чөлөөлсөн байна.


Хориг арга хэмжээ ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхэлнэ.




Связанные новости