НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний талаар санал хураалт явуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ. /Reuters/. БНАСАУ лхагва гарагт
дахин гурван пуужин туршсан ба үүний нэг нь тив алгасах баллистик пуужин байж
магадгүй хэмээн таамаглаж байна.
АНУ-ын албаны хүмүүс мөн
өдөр хэлэхдээ, “Пёньяны үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн
хөтөлбөрийг хууль бусаар хөгжүүлэх боломжийг хязгаарлах үүднээс НҮБ-ын Аюулгүйн
зөвлөл ойрын өдрүүдэд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол батлах санал
хураалт явуулахаар төлөвлөж байна” гэжээ.
Энэ оны 3 дугаар сарын сүүлчээс эхлэн АНУ хориг арга хэмжээ авахаар шахаж эхэлсэн бөгөөд 4 дүгээр сард хоригийн төслийг Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 улсад танилцуулсан.
Дээрх хориг арга
хэмжээний төсөлд янжуур тамхины экспортыг хориглох, жил бүр тус улс руу
экспортолдог түүхий газрын тосны экспортын хэмжээг 1 сая баррелиар бууруулж, 3
сая баррельд хүргэх, боловсруулсан газрын тосны экспортыг 125 мянган баррелиар бууруулж,
375 мянган баррельд хүргэх зэрэг багтсан байна.
Уг төслийг дор хаяхад 9
гишүүн орон дэмжих шаардлагатай бөгөөд БНХАУ, АНУ, Их Британи, Франц, ОХУ хориг тавихгүй бол батлах боломжтой юм.