Төрөлжсөн асрамжийн газар барих шав тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт улсын төсвийн 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар говийн бүсийн төрөлжсөн асрамжийн газар барих шавыг энэ оны тавдугаар сарын 15-нд тавилаа.
Асрамжийн газрын одоогийн барилга нь 30 хүнийг хүлээн авах хүчин чадалтай хэдий ч барилга хуучирсан, дээврээс ус гоождог, өрөө тасалгаа муутай учир шинээр барилга барих шаардлага гарч байгаа талаар аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.
Тус асрамжийн газарт 22 ахмад
настан байнга асруулдаг бөгөөд асрамжийн шинэ барилгатай болсноор ахмад
настнууд тохилог орчинд тав тухтай үйлчилгээ авах боломж бүрдэх аж.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
3 часа
Состоялся обмен мнениями по улучшению торгового баланса и расширению экспортных возможностей
22 часа
Ulaanbaatar