Өнгөрсөн онд АНУ-д эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан хүний тоо 107 мянгад хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /USnews/. Өнгөрсөн онд АНУ-д эм
хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан хүний тоо 107 мянгад буюу дээд үзүүлэлтэд
хүрсэн талаар тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс лхагва гарагт
мэдээлэв.
Тоо баримтаас харахад
энэ нь өмнөх жил болох 2020 онтой харьцуулахад 15 хувиар өссөн дүн бөгөөд тэр
дундаа Аляска мужийн үзүүлэлт 75 хувиар өссөн байна.
Өнгөрсөн онд фентанилд суурилсан
синтетик опиоидуудыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан хүний тоо 71 мянга
буюу нийт нас баралтын 66 хувийг эзлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 23 хувиар
өсчээ.
АНУ-д эмийн хэтрүүлсэн
хэрэглээний улмаас нас барагчдын тоо сүүлийн 20 жилийн хугацаанд тогтмол өссөн
байна.
Тодруулбал, 2000 оноос
хойш дээрх шалтгаанаар нас барсан иргэдийн тоо 1 саяыг давжээ.