Малчид 147 тэрбум 65.6 сая төгрөгийн зээл аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-08-02 17:31:09

"Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн сарын 31-ний байдлаар нийт 38203 малчинд 147 тэрбум 65.6 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Жилийн 10 хувийн хүүтэй зээлийг малаа эрүүлжүүлэхэд шаардлагатай эм тарилга туулгалт, угаалгын бодис, бага оврын трактор, тоног төхөөрөмж, малын чанар, үүлдэр сайжруулах, сайн чанарын үржлийн мал худалдан авах, хадлан тэжээл бэлтгэх зэргээр технологи сайжруулахад зарцуулахаар дээрх хөтөлбөрт тусгасан.

 Б.Заяа

Связанные новости