Хамтын ажиллагааны үр дүнд дархлаажуулалтын ажил 92,7 хувьд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 5 дугаар сарын 4-ний
байдлаар тус аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажил 92,7 хувьтай үргэлжилж байна. Дархаажуулалтын ажилд сум орон нутгийн удирдлагууд, малчдын дэмжлэг, хамтын
ажиллагаа маш сайн байгааг аймгийн МЭГ-ын дарга М.Молорчимэг цохон тэмдэглэв.
Сүхбаатар аймгийн хэмжээнд шүлхий өвчинд мэдрэг мал, амьтныг дархлаажуулах ажил 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 13 сумын 8570
малчин өрхийн 290842 үхэр, 204 гахайг бүрэн хамруулахаар төлөвлөсөн. Уг
ажлыг гүйцэтгэх 61 ажлын баг сумдад ажиллаж, ийнхүү дархлаажуулалтын ажил дуусах
шатандаа оржээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
1 час
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar