СҮХБААТАР: Ахуйн зориулалтаар 100 толгой цагаан зээр агнахыг зөвшөөрөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны рваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ онд ахуйн зориулалтаар агнах цагаан зээрийн тооны дээд хязгаарыг 100 байхаар тогтлоо.
Асгат-7, Баяндэлгэр- 5, Дарьганга-15,Онгон-6, Наран-5, Мөнххаан-10, Халзан-5, Түмэнцогт-5, Уулбаян-10, Түвшинширээ- 5, Эрдэнэцагаан-17, Сүхбаатар суманд 10 тус тус хуваарилсан байна.
2021
онд
хийсэн судалгаагаар Сүхбаатар аймагт 215-220 орчим мянган
толгой цагаан зээр байгааг тогтоожээ. Энэ судалгаанд үндэслэн аймгийн хэмжээнд жилд 600 орчим толгой зээрийг ахуйн зориулалтаар агнах боломжтой гэж дүгнэжээ.
Энэ хүрээнд 2025 онд сумдад тогтоосон дээд хязгаараар
100 толгой цагаан зээрийг ахуйн зориулалтаар
агнахыг
зөвшөөрлөө. Ингэхдээ
зөвшөөрлийг тухайн сумын
засаг дарга олгох бөгөөд нэг зөвшөөрөл тав хоногийн хүчинтэй.
Цагаан зээрийг есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд агнахыг зөвшөөрдөг. Ингэж тогтсон тоо толгойг агнах нь байгаль орчныг хамгаалах, агнуурын зохистой менежментийг хэрэгжүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үздэг байна.
Хэдийгээр ингэж агнах
тоо толгойг зааж, зөвшөөрөл олгож байгаа ч энэ онд гэхэд хууль бус ан
агнууртай холбоотой арав орчим зөрчил илэрсний тав нь цагаан зээр агнасан тохиолдол байна. Үүнд хуудийн дагуу арга хэмжээ
авч, торгууль ноогдуулжээ.
Тиймээс аймгийн ГХУСАЗХСЗ, Цагдаагийн газар, БОГ хамтран хууль бус ан агнууртай тэмцэх зорилгоор аймаг, сумдын авто
замд тогтмол хяналт тавьж байгаа ажээ.
Ulaanbaatar