Ливиэс нийлүүлэлт багасах вий гэсэн болгоомжлолтой холбоотойгоор нефтийн үнэ өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
АНКАРА. /Anadolu/. Олон улсын зах зээл дээр “Brent” маркийн нефтийн үнэ даваа гарагт нэг торх нь 111.93 ам.долларт хүрсэн байна.
Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргийн арилжааны явцад энэхүү маркийн нефтийн үнэ нэг баррель нь 112.39 ам.долларт хүрсэн ч өдрийн арилжааг 111.70 ам.доллароор дуусгажээ.
Баасан гарагт Их Британи, АНУ-д амралтын өдөр тохиосон тул газрын тосны арилжаа явагдаагүй байна.
Дөрөвдүгээр сарын 18-ны даваа гаргийн өглөөний 10:05 цагийн байдлаар “Brent” нефтийн фьючерс үнэ 0.21 хувиар өсөж, нэг торх нь 111.93 ам.доллар болжээ. Харин “WTI” маркийн нефтийн фьючерс үнэ нэг торх нь 106.56 ам.доллар байв.
Ливид экспортын хоёр боомт ажиллахаа больсонтой холбоотойгоор нефтийн үнэ өссөн байна.
Үүнээс гадна, Орос-Украины дайнтай холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг цаашид чангатгах магадлал хэвээр байгаа юм.