Хөрөнгийн биржид 12 ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 32 ХК-ийн 416,069 ширхэг хувьцааг 228,023,574 төгрөгөөр арилжив. 12 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. "ЛэндМН ББСБ" (LEND+5.27%), "Ремикон" (RMC+5.00%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN+2.14%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. "Талх чихэр" (TCK-12.04%), "Монгол Базальт” (MBW-7.94%) болон "Улсын их дэлгүүр" (UID-5.60%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,455 ширхэг нэгж эрхийг 19.8 сая төгрөгөөр арилжлаа. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 13 ширхэг үнэт цаасыг 1.8 сая төгрөгөөр, багцын арилжаагаар 58,333 ширхэг үнэт цаасыг 11.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. ТOП-20 индекс -1.42 хувиар буурч, 37,180 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,154,332,364,746 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.