Зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа хийгээгүй ААН-үүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-13 12:11:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг 2015 онд байгуулсан ба ингэхдээ орон нутгийн хөгжлийн сангийн 580,0 сая төгрөгийн эх үүсвэрээр бүрдсэн байна. ЖДҮХС-гаас 2015 оноос хойш зээл авсан аж ахуйн нэгжүүд, иргэн хийгээд зээлийн эргэн төлөлтийн тухай ЗДТГ-аас танилцууллаа.

Энэхүү сангаас анх 2015 онд:

1. Аксу-Алтай ХХК -60,0 сая төгрөг 

2. Алтайн сүрлэг нуруу ХХК-60,0 сая төгрөг

3. АВЗ констрашн ХХК 60,0 сая төгрөг, эдгээр аж ахуйн нэгжүүд нийт 180,0 сая төгрөгийн зээлийг авсан байна.  Эдгээр аж ахуйн нэгжүүдийн зээлийн гэрээний хугацаа дуусч, төлөгдсөн тухай ЗДТГ-аас мэдээлэв.

Харин 2016 онд: 

1.Цахиурт гэрэлт өргөө ХХК-100,0 сая төгрөг 

2. Дуурсах-Алтай ХХК-60,0 сая төгрөг

3. Бураат булаг хоршоо 40,0 сая төгрөг нийт 200,0 сая төгрөгийн зээлийг авсан байна. 

2017 онд: 

1. Удмын-Ундраа ХХК-50,0 сая төгрөг 

2. Ханилаг Тайшир ХХК-40,0 сая төгрөг 

3.Могойн бор ХХК-40,0 сая төгрөг 

4. Бага үнэгтэй ХХК-30,0 сая төгрөг 

5. Эконобэ индастри ХХК-40,0 сая төгрөг бүгд 200,0 сая төгрөгийн зээл авчээ. 

2018 онд иргэн Ц.Мөнхбаатарт өмнөх зээлүүдийн эргэн төлөлтөөс 20,0 сая төгрөгийн зээл, 

2019 онд “Солонго” дулааны станц ААТҮГ-т өмнөх зээлүүдийн эргэн төлөлтөөс 150,0 сая төгрөгийн зээл,. 

2021 онд  эргэн төлөлтөөс 11 иргэнд 330,0 сая төгрөгийн зээлийг тус тус олгожээ. 

Зээлийн гэрээний хугацаандаа эргэн төлөлтөө хийж дуусаагүй ААН-үүдэд Шүүхийн шийдвэр гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийж байгаа ажээ. Үүнд:

1. “Алтайн сүрлэг” нуруу ХХК- 64.1 сая төгрөг 

2. “Эконобэ индастри” ХХК-23,0 сая төгрөг дутуу

3. “Цахиурт гэрэлт өргөө” ХХК-97,953,420 төгрөг

4. “Дуурсах-Алтай” ХХК-57,7 сая төгрөг

5.“Ханилаг Тайшир” ХХК-40,0 сая  төгрөг нийт 281,0 сая төгрөг төлөгдөхөөр байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Связанные новости