“Лэнд ББСБ” ХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжаа үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-11 11:57:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дижитал хөрөнгө оруулалт “ЛэндБонд” хөтөлбөрийн хоёрдугаар транчийн хүрээнд 3.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Улмаар Монголын Хөрөнгийн биржид "Лэнд Бонд”-ын хоёрдогч зах зээлийн арилжааг энэ сарын 4-нөөс эхлүүлээд байна. Тодруулбал, Үнэт цаасны зах зээлийн хуулийг үндэслэн гаргасан СЗХ-ны даргын тушаалаар "Лэнд ББСБ" ХК-ийн нийтэд санал болгохыг зөвшөөрсөн өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэв.

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн сарын 28-31-нд зохион байгуулсан арилжаанд нийт 188 хөрөнгө оруулагчаас дээрх 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг арилжаа зарласан хугацаанаас өмнө татан төвлөрүүлжээ.

“ЛэндБонд” Транч II-ийн хүүгийн хэмжээг 15 хувь болгон нэмэгдүүлсэн нь энэ удаагийн арилжааны онцлог байж, олон нийтийн анхаарлыг татжээ. “ЛэндМН ББСБ” ХК нь “ЛэндБонд” Транч II-ийн анхдагч зах зээлийн захиалгыг LendMN аппликейшнээр дамжуулан авах боломжийг хөрөнгө оруулагчдад олгосноор хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдийг үнэт цаасны зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцох давуу талтай байсныг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ

Связанные новости