"Улаанбаатар хивс", "Мерекс", "Монгол шевро"-гийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-06 19:57:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 747, 603 ширхэг хувьцааг 391,636,751 төгрөгөөр арилжив. Үүнээс:

  • I ангилалд 20 компанийн нийт 626,448 ширхэг хувьцааг 329.4 сая төгрөгөөр,
  • II ангилалд 13 компанийн 97,272 ширхэг хувьцааг 58.3 сая төгрөгөөр,
  •  III ангилалд 6 компанийн 23,883 ширхэг хувьцааг 3.8 сая төгрөгөөр тус тус арилжлаа.

Энэ өдөр 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Улаанбаатар хивс" (UBH+12.80%), "Мерекс" (MRX+10.56%) болон "Монгол шевро" (MVO +7.53%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсв.

Харин "Ар баянхангай" (ABH-10.71%), "Монгол шилтгээн" (MSH-8.52%) болон "Дархан зочид буудал" (DZG-7.19%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,082 ширхэг нэгж эрхийг 6,538,842 төгрөгөөр арилжсан байна.

ТOП-20 индекс 0.06 хувиар өсөж, 38,149.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,403,420,387,977 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  


Связанные новости