"Мик холдинг", "Шивээ овоо", "Булган ундрага"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-05 20:44:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 32 ХК-ийн 1,085,915 ширхэг хувьцааг 784,234,528 төгрөгөөр арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Мик холдинг" (MIK+14.96%), "Шивээ овоо" (SHV+14.95%) болон "Булган ундрага" (BUN+10.00%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Ремикон" (RMC-13.04%), "Шарын гол" (SHG-11.10%) болон "Гутал" (GTL-8.81%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  50,697 ширхэг нэгж эрхийг 44.4 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 4,002 ширхэг үнэт цаасыг 400,200,000 төгрөгөөр тус тус арилжсан байна.

ТOП-20 индекс 0.2 хувиар өсөж, 38,084.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,407,488,979,901 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости