"Ариг гал", "Женко тур бюро", "ЛэндМН"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-31 21:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 33 ХК-ийн 330,944 ширхэг хувьцаа 324 сая төгрөгөөр арилжив.Энэ өдөр 15 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

"Ариг гал" (EER+11.68%), "Женко тур бюро" (JTB+3.05%) болон "ЛэндМН ББСБ" (LEND+2.37%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. "Инвескор ББСБ" (INV-7.44%), "Дархан нэхий" (NEH-4.13%) болон "Тандэм инвэст ББСБ" (VIK-3.86%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,418 ширхэг нэгж эрхийг 5.2 сая төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 2 үнэт цаасыг 200,000 төгрөгөөр арилжсан бол багцын арилжаанд 1.8 сая ширхэг үнэт цаасыг 3,025,001,100 төгрөгөөр тус тус арилжив. ТOП-20 индекс  -0.8 хувиар буурч, 38,096.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,375,725,410,307 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости