Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-03-30 12:29:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Засгийн газраас энэ сарын 29-нд 656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээжээ.


Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ГХЯ-нд ноот бичгээр мэдэгдсэн тул өнөөдөр 12.00 цагаас хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчиж эхэллээ.


ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний "сөрөг" хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар тус услын ЭСЯ-наас мэдэгджсэн байна.

Связанные новости