"Силикат", "Монгол Базальт", "Ремикон”-ы ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-29 20:04:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 547,520 ширхэг хувьцааг 320.5 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Силикат" (SIL+11.43%), "Монгол Базальт" (MBW+8.83%) болон "Ремикон" (RMC+6.78%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. ХАрин "Улаанбаатар хивс" (UBH-11.72%), "Тэнгэрлиг медиа групп" (TNGR-10.53%) болон "Гутал" (GTL -4.95%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,142 ширхэг нэгж эрхийг 6,383,918 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс  -0.15 хувиар буурч, 38,521.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,401,312,904,697 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости