ОХУ-д болох “INNOPROM-2022” үзэсгэлэнд Монголын төлөөлөгчид оролцох талаар ярилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын тал
ОХУ-ын Владивосток хотноо ирэх сард бизнес форум зохион байгуулахаар
төлөвлөжээ. Форумаар Алс Дорнодын холбооны тойрогтой харилцаагаа хөгжүүлэх хэд
хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах
аж.
Энэхүү форум нь бүс нутаг дахь хөрөнгө оруулалтын төслүүдэд нэвтэрч, Монголын
уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын Алс Дорнодын боомтоор дамжуулан гадаад зах
зээлд гаргах боломжийн талаар хэлэлцэх нь.
Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ОХУ-ын Монгол дахь
худалдааны төлөөлөгч Максим Васильев нар уулзаж
ярицлаа.
Уулзалтаар хоёр улсын гадаад худалдааны гэрээг тогтвортой хэрэгжүүлэх, Монгол-Оросын худалдааны эргэлтийг цаашид нэмэгдүүлэх зорилгоор үүсээд буй нөхцөл байдлаас үүдэлтэй бодитой хүндрэлийг даван туулахад чиглэсэн олон асуудлыг хэлэлцэв.
Худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааны төлбөр тооцоо, банкны асуудал, Оросын рублийн зонхилох төлбөр тооцоонд түргэвчилэн шилжих, логистикийн асуудлыг шийдвэрлэх, Монголын эдийн засгийн гол салбарыг ОХУ-ын нэн чухал бүтээгдэхүүнээр хангах тухай болон 2022 онд болох хамтарсан бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, тохиролцлоо. Тодруулбал, Владивосток хотноо зохион байгуулах бизнес форумаас гадна Монголын тал энэ оны 7 дугаар сарын 4-7-нд ОХУ-ын Екатеринбург хотноо болох олон улсын “INNOPROM-2022” аж үйлдвэрийн үзэсгэлэнд бизнесийн төлөөллөө оролцуулах талаар хэлэлцэж байна. МҮХАҮТ энэ онд Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын гурван талт чуулга уулзалтыг зохион байгуулахаар ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгааг Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.
ОХУ-ын Монгол дахь худалдааны төлөөлөгч Максим Васильев “Монгол дахь Худалдааны төлөөлөгчийн газар МҮХАҮТ-тай нягт хамтран ажилласан эерэг түүхтэй.
Монголын ДЦС-ын тусламжтайгаар Оросын олон арван компани Монголд найдвартай
түншүүдтэй болж, Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлах ажиллагааг амжилттай шийдвэрлэж чадсан” гэдгийг тэмдэглэн хэлж, ОХУ-тай худалдаа, бизнесийн чиглэлээр уялдаа холбоотой хамтран ажиллаж буй
Танхимын удирдлага, ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлэв.