Хөрөнгийн биржид 15 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-23 17:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 35 ХК-ийн 459,025 ширхэг хувьцааг 248.9 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Ард санхүүгийн нэгдэл" (AARD +11.90%), "Ард кредит ББСБ" (ADB +7.40%) болон "Гермес центр" (HRM +4.28%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Багануур" (BAN -13.08%), "Бэрх Уул" (BEU -12.88%) болон "Ариг гал" (EER -12.76%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 57,910 ширхэг нэгж эрхийг 35 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 300 ширхэг үнэт цаас 29.6 сая төгрөгөөр тус тус арилжив. ТOП-20 индекс  1.78 хувиар өсөж, 39,122.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,449,426,167,680 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости