НӨАТ-ын орлого өсөж, Онцгой албан татварынх буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхний хоёр сард татварын
орлого 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Татварын байгууллагын мэдээллээр улсын
нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.2 нэгж
хувиар өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 577.3 тэрбум
төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ингэхэд орлогын албан татвар 282.4 тэрбум төгрөг, нэмэгдсэн
өртгийн албан татвар 98.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Тэгвэл
нөгөө талд нийгмийн даатгал, Онцгой
албан татвар болон гадаад үйл ажиллагааны орлогынх буурчээ.