"Монгол нэхмэл", "Ард кредит", "Ард Даатгал"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-21 21:03:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 32 ХК-ийн 495,682 ширхэг хувьцааг 206.3 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 19 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш бууравЭнэ өдөр "Монгол нэхмэл" (MNH +14.81%), "Ард кредит ББСБ" (ADB +13.03%) болон "Ард Даатгал" ХК (AIC +12.84%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Баянгол зочид буудал" (BNG -10.00%), "Айтүүлс" (ITLS -6.08%) болон "Шарын гол" ХК (SHG -4.25%)-ий хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 108,915 ширхэг нэгж эрхийг 32 сая төгрөгөөр арилжсан бол багцын арилжаанд нийт 3000 ширхэг үнэт цаасыг 291.7 сая төгрөгөөр тус тус арилжив.

ТOП-20 индекс  2.74 хувиар өсөж, 37,648.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,395,622,223,339 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости