Өнгөрсөн 7 хоногт 9.6 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-21 15:52:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 9,654,512,060.62 төгрөгийн арилжаа хийвХувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар мөн нийт 59 компанийн 2.1 сая ширхэг хувьцааг 1,375,946,248.99 төгрөгөөр арилжлаа. 



Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:  



Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Багцаар 1.8 сая ширхэг хувьцааг 3,041,632,050.00 төгрөгөөр арилжлаа.


Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 23,000 ширхэг бондыг нийт 5,153,046,226 төгрөгөөр, хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 197,319 ширхэг нэгж эрхийг 84,567,935.63 төгрөгөөр тус тус арилжив.


3 дугаар сарын 18-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,338,839,472,758.6 төгрөг, ТОП-20 индекс 36,778.06 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.55 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


 

Связанные новости