Валютын хадгаламж 6.2 хувиар багасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст 14.3 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх сарынхаас 479.5 (3.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан бол өмнөх оны мөн үеийнхээс 67.9 (0.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 89.8 хувь (12.8 их наяд төгрөг) нь иргэдийн, 10.2 хувь (1.5 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Валютын хадгаламж 4.2 их наяд
төгрөг болж, өмнөх сарынхаас 134.2 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны
мөн үеийнхээс 273.4 (6.2 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.