Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хүйтэн, нутгийн
өмнөд хэсгээр салхи шуургатай байна.
2022 оны 3 сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи өдөртөө баруун болон
төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс
секундэд 7-12 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүртэл
ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр 8-13 хэм Их нууруудын хотгор болон Нууруудын хөндий 2-7 хэм дулаан,
бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи өдөртөө баруун
өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун
хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.
2022 оны 3 дугаар сарын 18- 22 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 18-нд төв болон зүүн
аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн
хэсгээр, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим
газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгийн
зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас,
цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,
нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм,
өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн баруун
өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар
шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.