"Айтүүлс", "Блюскай секьюритиз", "Би ди сек"-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-17 19:58:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 36 ХК-ийн 336,260 ширхэг хувьцааг 162.7 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Айтүүлс" (ITLS +8.43%), "Блюскай секьюритиз" (BSKY +6.9%) болон "Би ди сек" ХК (BDS +5.31%)-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Монгол шевро"  (MVO -14.84%), "Монголын цахилгаан холбоо" (MCH -14.82%) болон "Силикат" ХК (SIL -10.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,982 ширхэг нэгж эрхийг 12.6 сая төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 үнэт цаасыг 4,947,000 төгрөгөөр арилжсан бол багцын арилжаагаар нийт 1,843,001 ширхэг үнэт цаасыг 3,040,951,650 төгрөгөөр тус тус арилжив.

ТOP-20 индекс 0.76 хувиар өсөж, 36,643.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,337,600,888,719 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости