Хөрөнгийн зах зээлд тайлагналын стандартыг нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-17 16:03:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хөрөнгийн зах зээлд “Монголын тогтвортой Хөрөнгийн биржийн санаачилга” хэрэгжиж байна. Санаачилгын хүрээнд "Монголын хөрөнгийн зах зээлд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын тайлагналын стандартыг нэвтрүүлэх" төслийг хэрэгжүүлж байгаа юм.

СЗХ, Монголын Хөрөнгийн бирж, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Тогтвортой байдлын санхүүгийн төвүүдийн сүлжээ (FC4S), ОУСК), НҮБ-ын хөтөлбөр тус тус хамтран хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Тогтвортой байдлын санхүүгийн төвүүдийн сүлжээ (FC4S) -нээс 4 дэх удаа гаргаж буй "Улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх үр дүнтэй үйл ажиллагааны талаарх үнэлгээний тайлан"-д энэхүү төслийг онцолж, сайн туршлагаар шалгаруулжээ

Тодруулбал, Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани, ААН-д байгаль орчин, нийгэм, засаглалын тайлагналын стандартыг нэвтрүүлж буйг олон улсад онцлов. 

Связанные новости