"Түмэн шувуут", "Ремикон", "УИД”-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид 32 ХК-ийн 703,721 ширхэг хувьцааг 290.9 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 14
ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
- I ангилалд 20 ХК-ийн 506,143 ширхэг хувьцааг 241.7 сая
төгрөгөөр,
- II ангилалд 8 ХК-ийн 22,099 ширхэг хувьцааг 16.9 сая
төгрөгөөр,
- III ангилалд 4 ХК-ийн 175,479 ширхэг хувьцааг 32.2 сая
төгрөгөөр арилжив.
Энэ өдөр "Түмэн шувуут" (TUM +9.32%),
"Ремикон" (RMC +9.09%) болон "Улсын их дэлгүүр" (UID
+5.43%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Могойн гол"
(BDL -10.00%), "Монгол нэхмэл" (MNH -8.94%) болон "Э-Транс
ложистикс" (ETR -8.26%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Хөрөнгө
оруулалтын 2 сангийн 21,625 ширхэг нэгж эрхийг 9.6 сая төгрөгөөр, компанийн
бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар төгрөгийн 1 ширхэг бондыг 99,400
төгрөгөөр тус тус арилжсан байна. ТOП-20 индекс 1.62 хувиар өсөж, 39,372.07
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,596,290,797,576 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.