“Гутал", "Ремикон", "Гурил тэжээл Булган"-ы ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид
энгийн арилжаагаар 38 ХК-ийн
665,184 ширхэг хувьцааг 280.4 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр “Гутал" (GTL+10.41%),
"Ремикон" (RMC+9.09%) болон "Гурил тэжээл Булган" (GTJ+8.40%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Өндөрхаан" (ONH-14.97%),
"Женко тур бюро" (JTB-4.41%) болон "Сэнтрал Экспресс Си Ви
Эс" (CUMN -4.26%) ХК-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 40,672 ширхэг нэгж эрхийг 22.5 сая төгрөгөөр, компанийн бондын
хоёрдогч зах зээлийн арилжаагаар төгрөгийн 270 ширхэг бондыг 26.7 сая төгрөгөөр, долларын 10 ширхэг
бондыг 980 ам.доллароор
тус тус арилжсан
байна.
Багцын арилжаагаар "АПУ" ХК-ийн 11,200,000 ширхэг хувьцааг 16,240,000,000 төгрөгөөр
арилжив
ТOП-20 индекс 0.69% хувиар
өсөж, 39,040.46 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,516,179,250,775 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.