Хөрөнгийн биржид 26.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн
арилжаагаар нийт 26.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны
хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 67 компанийн 3.6 сая ширхэг хувьцааг 1.5
тэрбум төгрөгөөр
арилжсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалсан үнэт цаасууд:
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
2 дугаар сарын 21-25-нд багцын арилжаагаар 14.5 сая ширхэг хувьцааг 20.7 тэрбум төгрөгөөр арилжив.
Мөн хугацаанд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 11,983 ширхэг, ам.долларын 9,683 ширхэг бондыг нийт 3.9 тэрбум төгрөгөөр арилжжээ.
2 дугаар сарын 14-18-нд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 211,840 ширхэг нэгж эрхийг 90.9 сая төгрөгөөр арилжлаа.
2 дугаар сарын 25-ны байдлаар зах
зээлийн үнэлгээ 5,484,601,658,187.62 төгрөг болсон бол ТОП-20
индекс 38,773.71 нэгж болж өмнөх 7 хоногоос 1.10 хувиар
буурсан үзүүлэлттэй байна.