"Мик холдинг", "Баянгол зочид буудал", “Ариг гал”-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-25 22:36:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 36 ХК-ийн 748,164 ширхэг хувьцааг 237 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 23 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Мик холдинг" (MIK+15.00%), "Баянгол зочид буудал" (BNG+7.29%) болон "Ариг гал" (EER+4.91%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. "Дархан зочид буудал" (DZG-14.78%), "Жуулчин говь" (JGV-11.76%) болон "Нако түлш" (NKT-10.42%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,664 нэгж эрхийг 14.5 сая төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5000 ширхэг бондыг 499.5 төгрөгөөр тус тус арилжив. ТOП-20 индекс -1.1 хувиар буурч, 38,773.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,481,092,888,188 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости