Орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Орон нутгийн төсвийн орлого энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 109.8 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 82.7 тэрбум төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Орон нутгийн нийт төсвийн орлого, тусламжийн хэмжээ
өмнөх оны мөн үеийнхээс 120 тэрбум төгрөг (52.2 хувь), нийт зарлага, эргэж төлөх
цэвэр зээлийн нийт хэмжээ 56 (40.4 хувь) тэрбум төгрөгөөр тус тус багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.