Нийслэлийн хөгжлийн төлөө хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөгжил нийслэл Улаанбаатар хотоос шууд хамааралтай. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар өнөөдөр
Монголын
гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубын төлөөлөгчидтэй
уулзах үеэр онцоллоо.
Уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдсан зарим асуудлыг боломжит хэлбэрээр хамтран шийдвэрлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагууддаа манлайлал үзүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх бодит боломж, нөхцөлийн талаар ярилцав.
“СЕО” клуб нь
Монгол Улсад эдийн засаг, хууль зүйн таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн
хөгжлийг шинэ шатанд гаргах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, төр,
хувийн хэвшлийн түншлэлийн механизм бий болгох зорилготой аж. “Энэ зорилго нь Улаанбаатар хотыг бизнес
эрхлэхэд таатай орчинтой болгох, эдийн засгийг сэргээх зорилготой нийцэж байгаа
тул бид нэг зүгт харах ёстой” гэж Хотын дарга уулзалтын үеэр тодотгов.
Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл урлаг болон улс төрийн төв. Хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа. Уулзалтадоролцогчид цаашдаа илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж байгаад санал нэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө бодитой, үр дүнтэй ажил хийх, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.