Өнөөдрийн арилжаагаар 17 ХК-ийн ханш өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-23 18:55:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 48 ХК-ийн 859,563 ширхэг хувьцааг 346.7 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 26 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Стандарт проперти групп" (BBD+15.00%), "Бэрх Уул" (BEU+14.78%) болон "Ган хийц" (GHC+13.74%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Өндөрхаан" (ONH-14.86%), "Эрдэнэт авто зам" (EAZ-13.75%) болон "Хасу-Мандал" (HS -13.39%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 45,608 ширхэг нэгж эрхийг 13.7 сая төгрөгөөр арилжсан бол багцын арилжаанд "АПУ" ХК-ийн 13.8 сая ширхэг хувьцааг 20,010,000,000 төгрөгөөр тус тус арилжсан байна.

ТOП-20 индекс -1.84 хувиар буурч 39,051.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,496,478,750,667 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Связанные новости