“Алт-2” хөтөлбөрийн санхүүжилтийг үргэлжлүүлэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-23 18:39:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн онд 17 ААН-д 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулсан талаар УУХҮЯ-наас мэдээлэв.

Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор УУХҮ-ийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар 2020 онд хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн юм.

Журмын хэрэгжилтийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар алт олборлогч ААН-үүдийн төлөөлөлтэй уулзав. Мөн өчигдөр УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй уулзаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон байна. Үүний үр дүнд алт олборлогч ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг энэ онд үргэлжлүүлэхээр болжээ.  

Связанные новости